Энэ сарын 11-12нд шилжих шөнө Сүмийн уулзварт "Приус-20" маркийн авто машин "Хонда инсайд" маркийн автомашинтай мөргөлдөж 4 хүн гэмтэж эмнэлэгт хүргэгдсэн байна. Одоогийн байдлаар аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас тухайн хэргийг шалгаж байна. Урьдчилсан шалгалтаар тээврийн хэрэгслийн жолооч нар согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй болох нь тогтоожээ. Харин шөнийн 00.00 цагаас хойш шар гэрлэн дохио анивчиж байх үед замын хөдөлгөөний дарааллын тэмдгийг баримтлан хөдөлгөөнд орох дүрмийг хэрэгжүүлээгүйгээс энэхүү ноцтой осол гарсан байна. Он гарсаар аймгийн хэмжээнд зам тээврийн осол 53 бүртгэгдсэн бол согтууруулах ундаа хэрэглэж эрхээ хасуулсан 421 жолооч бүртгэгджээ. Дашрамд дурдахад аймгийн хэмжээнд он гарсаар шинээр 430 жолооч төгссөн.