Нийгэм
Б. Урангоо
Нэг жилээс өмнө
ОН ГАРСААР МАНАЙ АЙМАГТ 517 ИРГЭН ШИЛЖИН ИРСЭН Ч ОРОН СУУЦНЫ 3 ХУВИЙН ЗЭЭЛД ХАМРАГДАЖ ЧАДАХГҮЙ БАЙНА

Хөдөөгийн сэргэлтийн хүрээнд манай аймгийн хэмжээнд 20,000 иргэн шинээр ирэх юм. Он гарсаар манай аймагт 517 хүн шилжин ирж суурьшжээ. Шилжин ирэгсдийн 38.5 хувь нь Улаанбаатар хотоос, 21.5 хувь нь Булган аймгаас, 7.8 хувь нь Сэлэнгэ аймгаас шилжин ирсэн нь дийлэнх хувийг эзэлж байна. Насны хувьд шилжин ирэгсдийн 49.7 хувь нь 15-54 насныхан байгаа ажээ. Өнгөрсөн оны эхний гурван сард 463 хүн шилжин ирсэнтэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй байгаа юм. Уг бодлогын хүрээнд тухайн иргэд болон манай аймагт оршин сууц байгаа иргэд орон сууцны 3 хувийн зээлд хамрагдах боломж нээгдэх ч өнөөдрийн байдлаар  тухайн зээл манай аймагт олгогдож эхлээгүй байна.