Нийгэм
Б. Урангоо
Нэг жилээс өмнө
ЭМЯ: МОНГОЛД СИЛИКОНТОЙ “MAXIM” КОФЕ ИЛРЭЭГҮЙ

Сүүлийн өдрүүдэд БНСУ-ын “Dongsuh Foods” компанийн Чанвон дахь үйлдвэртээ хийсэн “Maxim Mocha Gold” кофены найрлагад силиконы агууламж илэрсэн тухай мэдээлэл гараад буй. Тодруулбал БНСУ-ын “Dong Suh foods Changwon” үйлдвэр нь өөрийн нэрийн бүтээгдэхүүн Maxim кофены гурван сарын хяналтын 18 дээжид силикон илэрсэн нь үйлдвэрлэлийн явцад, үйлдвэрийн тоног төхөөрөмжид хэрэглэсэн силиконоос бохирдсон байжээ. Улмаар 2024 оны есдүгээр сарын 19-26-ны хооронд дуусах хугацаатай “Mocha gold mix” кофег татан авч цаашид үйлдвэрлэл, чанарын хяналтаа сайжруулж ажиллахаа илэрхийлсэн байна. Тус гаднын биет болох силикон нь 2-4 мм хэмжээтэй усанд уусахгүй тунах тул хүнд харагдах боломжтой аж. Монгол Улсын Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн кофены импортын сүүлийн таван жилийн мэдээллээс харахад тус нэрийн кофег 2023 онд нэр бүхий нэг компани гурван удаа импортолсон байна. Тус мэдээллийн дагуу ЭМЯ-наас шалгахад 2024 оны есдүгээр сарын 19, 20, 21, 22, 26-ны өдрүүдэд дуусах хугацаатай “Maxim mocha gold mild” нэрийн кофе илрээгүй байна. Гэвч иргэдийг “Maxim mocha gold mild” нэрийн кофе худалдан авахдаа 2024 оны есдүгээр сарын 19, 20, 21, 22, 26-ны өдрүүдэд дуусах хугацаатай эсэхийг нягтлан харж сонголтоо хийхийг ЭМЯ-наас зөвлөлөө