Нийгэм
Б. Урангоо
Нэг жилээс өмнө
ЖАРГАЛАНТ СУМАНД 346.64 ГА ТАЛБАЙД АШИГТ МАЛТМАЛЫН ХАЙГУУЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХГҮЙ

Ашигт малтмал газрын тосны газраас Орхон аймгийн Жаргалант суманд 346.64 га талбайд Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох боломжтой гэж солбицол, талбайн зураглалыг Орхон аймгийн ЗДТГ-т ирүүлсэн. Тухайн саналыг дэмжих эсэхийг өнөөдөр аймгийн ИТХ-ын хурлын ээлжит бус VIII хуралдаанаар хэлэлцэн ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон тухай хуулийн заалт мөн "Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ногоон Эрдэнэт” хөтөлбөрийн хүрээнд ойжуулах талбай, иргэний эзэмшлийн өвөлжөөний газартай давхцаж байгаа тул хайгуулын тусгай зөвшөөрлийн саналыг Төлөөлөгчдийн 100%-ийн саналаар дэмжсэнгүй. Татгалзсан саналыг холбогдох хуулийн дагуу Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлэхийг аймгийн Засаг даргад үүрэг болголоо.