Он гарсаар аймгийн хэмжээнд 31 гал түймэр бүртгэгджээ. Хуурайшилтын улирал эхэлж байгаатай холбоотойгоор аймгийн ОБГ-аас шуурхай удирдлагын төвтэй хамтран камер болон дрон ашиглаж гэр хорооллын иргэдийн өнжмөл өвс болон хог шатаах үйлдлийг хянахаар болжээ. Учир нь эдгээр үйлдлээс болж маш их хэмжээний хохирол амсах боломжтой учраас иргэд цахилгаан ил галаас болгоомжилж ухамсартай хандахыг уриалж байна. Хэрэв иргэд энэ төрлийн үйлдэл гаргасан тохиолдолд зөрчлийн хуулиар иргэнийг 100,000 ААНБ-ыг 1сая хүртэлх төгрөгөөр торгоно.