Эрдэнэт хотын хэмжээнд лифт ашигладаг өндөр барилгууд олширч байгаагийн хэрээр өргөх механизмын аюулгүй байдал анхаарал татаж байна. Ялангуяа хуучны 9 давхар байрнуудын лифт эвдэрч ашиглах боломжгүй болж байна. Иймээс аймгийн хэмжээнд байгаа 2008-2013 оны буюу хуучны 9 давхар байрны лифтийг шат дараалалтайгаар орон нутгаас шийдвэрлэхээр болсон байна. Өнөөдрийн байдлаар манай аймагт 16 СӨХ-н мэдэлд 71 лифт Эрдэнэт ус дулаан түгээх сүлжээ ТӨХК-ийн мэдэлд 19 лифт байна. Ойролцоогоор иргэд лифтний төлбөр гэж сард 15-20 мянган төгрөг төлж байна.