Нийгэм
Б. Урангоо
Бараг 2 жилийн өмнө
ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН 8 ТӨВ БОЛОН ХУВИЙН ХЭВШЛИЙН 12 ЭМНЭЛГҮҮДТЭЙ ЗАСАГ ДАРГА ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

Аймгийн Засаг дарга С.Батжаргал, Эрүүл мэндийн газрын дарга Д.Сүхээ нар Өрхийн эрүүл мэндийн найман төв, хувийн хэвшлийн ортой 13 клиник эмнэлэгтэй 2023 онд хамтран ажиллахаар гуравласан гэрээг байгууллаа. Өнгөрсөн 2022 оны гэрээний биелэлтийг 90,2 хувьтай дүгнэжээ. Цаашид гэрээний хүрээнд заагдсан үүргээ биелүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, шуурхай хүргэхэд анхаарч ажиллахыг гэрээ байгуулах үеэр онцлон санууллаа.Аймгийн эрүүл мэндийн салбарт 1862 эмч, эмнэлгийн ажилчид, тусгай мэргэжилтнүүд ажиллаж байна