Манай аймаг газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд ордог. Тэгвэл орон нутгийн хөрөнгөөр 9,5 сая төгрөгийн өртөгтэй газар хөдлөлтийг бүртгэн хэмждэг станцтай болж аймгийн УЦУОШГазарт операторын хяналтад 24 цагаар ажиллуулж эхэллээ. Хамгийн сүүлд тухайн станцыг байрлуулснаар Эрдэнэт үйлдвэрийн тэсэлгээний чичирхийллийг хэмжсэн байна. Эрдэнэт үйлдвэрийн тэсэлгээ 2-3 баллын чичирхийллийг үүсгэдэг байна.Дашрамд дуулгахад манай аймаг гамшиг тохиолдох үед гамшгийн аюулыг зарлан мэдээлэх 16 дохиотой.