Эрдэнэт хотын “эрдэнэт”хүний эрүүл мэндийг цагаан тоосноос хамгаалах бодлого одоог хүртэл алга. Цагаан тоос болохоо байлаа, сөрөг нөлөө байгаадаа гэх зэрэг иргэдийн яриа гарах бүрд үйлдвэр байгаа нөхцөлд энэ байна үйлдвэрээ хаахуу? та нар дуугай байх уу? ухааны юм ярьдаг болсон. Даам үйлдвэртэй хотын төвдөө ч цагаан тоосоор амьсгалж байгаа иргэд харшил, астма, уушги хатуурах өвчлөлөөр өвдөх нь нэмэгдэж байна. Жилд БОЭТ-р астма өвчнөөр хяналтад ордог иргэд 20-40 орчим бүртгэгдэж байгааг яагаад анхаарахгүй байна вэ? Үр ашгийг нь ч хүртдэггүй энгийн иргэд эрүүл мэндээрээ хохирч байна. Сүр дуулиантай ажлын хэсэг гаргаад хоёр ч удаа судалгаа хийсэн ч ийм нарийн ширхэгтэй цагаан тоосны үр нөлөө, цусанд хийн шинжилгээ нарийвчлан хийх тоног төхөөрөмж байхгүй гэсэн шалтгаанаар өнөөдрийг хүртэл иргэдийн эрүүл мэндийг Эрдэнэт үйлдвэр хохироож байна. Мэргэжлийн ямар ч эмчээс асуусан ийм нарийн ширхэгтэй тоос эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байгаа гол нь өндөр хөгжилтэй оронд цусны хийн шинжилгээ хийх хэрэгтэй гэдэг. Энэ үгийг Эрдэнэт үйлдвэрийн дарга нар сонссон ч батлахыг хүсэхгүй байна. Иргэдийн өмнө хариуцлага үүрэхээс зугтаж байна. Эрх ямаа эдэлдэг шигээ энгийн иргэдийн эрүүл амьдрах нөхцөлийг ямар нэгэн байдлаар шийдэж өгөх хэрэгтэй байна.