Нийгэм
Б. Урангоо
Бараг 2 жилийн өмнө
БАГАХАН ЦАСАН ШУУРГАНД ЗАМАА ХААХ “УРХИ” ӨӨРСДӨӨ ХИЙСЭН БАЙЖЭЭ

5 жил Дархан Улаанбаатарыг холбосон замын ажил хийгдэж дөнгөж саяхан л нээгдсэн.Чанар стандарт ярих юмгүй гэгдэж байсан зам шар усны эхний үеэ давалгүй эвдэрч эхэлсэн бол өнгөрсөн амралтын өдөр бас л замаа хаалаа. Учир нь цаг агаарын аюулт үзэгдэлдээ биш замын хоёр эгнээг тусгаарлах хашилтад хунгар үүсэж хусаж цэвэрлэх шаардлага бий болжээ. Олон улсын жишигт нийцсэн 2 зорчих хэсэгтэй нэг чигийн хөдөлгөөнтэй болох төлөвлөгөөтэй тухайн замын хашилт цас орох бүрд хунгарлаж замаа хаах нөхцөлийг бүрдүүлбэл урсгал зардал ч ёстой “урсаж” өгөх нь ойлгомжтой. Бас болоогүй 1 хашлага нь л гэхэд 1 сая орчим төгрөгийн үнэтэй гэж байгаа. Цаг агаарын эрс тэс уур амьсгал хунгар үүсэж болох эрсдэлээ эрх биш тооцож бүтээн байгуулсан байлтай. Дээрх зургаас харвал хашилт хийгээгүй бол зам хаагдахгүй байсныг өөрт заяасан мэлмийгээрээ уншигч та төвөггүй мэдэх биз...