Нийгэм
Б. Урангоо
Бараг 2 жилийн өмнө
ХОДООД УЛААН ХООЛОЙН ДУРАНД НИЙТ ХАМРАГДАХ ИРГЭДИЙН 15 ОРЧИМ ХУВИЙГ ХАМРУУЛЖ 15 ХАВДРЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭЭД БАЙНА

Эрт илрүүлгийн хамгийн эрэлттэй ходоод болон улаан хоолойн дурангийн ачаалал хэтэрхий их байна. 35-с дээш насны иргэд ходоод болон улаан хоолойн дурангийн оношилгоонд хамрагдах ёстой. Гэтэл аймгийн хэмжээнд үзлэг хийж байсан 3 дурангийн 1 эвдэрч засварлах шаардлагатай болжээ. Өнөөдрийн байдлаар эрүүл мэндийг дэмжих төв дээр байнгын дуран хийгдэж байна. Баян-Өндөр мед эмнэлэгт өдөрт 3 хүний үзлэг хийх л боломжтой юм. Мөн дурангийн ариутгалыг хурдан хугацаанд хийх шаардлага тулгарч аймгаас хурдан ариутгах бодис авч өгсөн ч дурангийн ачаалал их байна. Аймгийн хэмжээнд энэ үзлэгт нийт 45833 иргэн хамрагдахаас өнөөдрийн байдлаар 5700 гаруй иргэд л хамрагдаж 15 хавдрыг эхний шатанд илрүүлээд байна