Ирэх 5-р сарын 1нийг хүртэл үргэлжлэх эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт одоогийн байдлаар нийт иргэдийн 31,1 хувь нь хамрагдаад байна. Хамгийн идэвхтэй насныхан бол 0-17 насныхан байгаа бол 18-30 насны иргэд хамгийн идэвх сул байна. Энэ насны иргэдийн эрүүл мэндийн даатгал төлөгдөөгүй шалтгаанаар хамрагдалт муу байгаа юм. Үзлэгт хамрагдаагүй хүүхдүүдийг өрхийн эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан үзэж байна. Харин 18-с дээш насны иргэд өрхийн эрүүл мэндийн төвөөсөө урилгаа авч Баян-Өндөр мед, эрдэнэт медикал, эрүүл мэндийг дэмжих төвүүдээр дамжуулан үзлэгтээ хамрагдах боломжтой. Урилга авч үзлэгтээ орж эхэлсэн бол 20 хоногтоо багтаан үзлэгтээ орж дуусгах шаардлагатай байгааг эрүүл мэндийн газраас анхааруулж байна. Учир нь иргэд үзлэгээ дутуу орхих тохиолдол их байгаа юм байна.