Нийгэм
Б. Урангоо
Бараг 2 жилийн өмнө
ОЙН ХӨНӨӨЛТ ШАВЖ УСТГАХ АЖИЛД ЭНЭ ЖИЛ 30 САЯ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА

Монгол Улсын 14 аймгийн 109 сум орчмын 740 мянган га талбайд 4-5 зүйлийн хөнөөлт шавжийн голомт үүссэн ба цаг дулаарахыг хүлээн өндөглөж, үржихэд бэлэн болдог байна. Тэгвэл хөнөөлт шавжаас ой модоо хамгаалах ажилд Орхон аймаг жил бүр устгал хийх газар нутгийн хэмжээнээсээ хамааран 20-30 сая төгрөгийг зарцуулдаг байна. 2022 онд 2000 га газарт 20 сая төгрөгөөр устгал хийж байсан бол 2023 онд 30 сая төгрөгөөр 750га газарт хортон шавж устгах ажлыг хийхээр төлөвлөжээ. Ойн хөнөөлт шавжийг устгахад жил бүр зохиох хэмжээний төсөв тусгадаг ч ойн хөнөөлт шавжид сүйтгэгдэж байгаа ойтой харьцуулахад бага бага хохирол гэж салбарынхан үздэг бөгөөд цаашид тухайн ажилд төсөв мөнгө нэмэгдүүлж ойгоо хамгаалах зайлшгүй шаардлага нөхцөл байдал үүсээд байгаа гэнэ. Энэхүү устгалтын ажлыг манай аймагт 5 сарын 20 ноос 6 сарын 20 хооронд хийх бөгөөд тендер зарлаж мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж, сум дундын ой анги болон байгаль хамгаалагчаар хяналтыг тавиулдаг байна.