“Хөдөөгийн сэргэлт”-ийн хүрээнд манай аймаг 20,000 хүнээр хүн амын тоогоо нэмэгдүүлэхэд боловсролын салбарт 960 хүүхдийн багтаамжтай 4 сургууль 150 хүүхдийн 8 цэцэрлэг байгуулах мөн багшлах боловсон хүчнийг бүрдүүлэх хүндхэн шалгуур зөвхөн боловсролын салбарт гарч байна. Эрдэнэт хотын хэмжээнд СӨБ-н байгууллагад 300 гаруй ЕБС-ын 1100 багш ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Солонгос улсад 19 багш ажиллаж байгаа бол виз мэдүүлсэн 47 багш байгаа нь энэ салбарын ажиллах боловсон хүчний дутагдал үүсэх нэг том шалтгаан болоод байна. Өнөөдрийн байдлаар Англи хэл, Түүх нийгмийн ухааны багш нараас бусад салбарын багш нар хомсдолд орох тэтгэвэрт гарсан багш нараа санал тавьж ажиллуулах байдлаар хүний нөөцөө бүрдүүлж байна. Ийм нөхцөлд дахин 20,000 иргэнээр эгнээгээ нэмэхэд ганц энэ салбарт л гэхэд хөрөнгө мөнгө хүн хүч бэлтгэл ихээхэн шаардлагатай байна.