Нийгэм
Б. Урангоо
Бараг 2 жилийн өмнө
ОРОН СУУЦ, СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН БУЦААН ОЛГОЛТЫГ 2-Р УЛИРАЛД БАГТААН ОЛГОНО

Анх удаа орон сууц худалдан авсан, амьдран суух зорилготой байшин барьсан, оюутны сургалтын төлбөр төлсний татварын буцаан олголтыг жил бүр иргэд авах боломжтой байдаг. Өнгөрсөн онд манай аймгийн хэмжээнд 2861 иргэн татварын буцаан олголт чөлөөлөлтөнд хамрагдаж нийт 3,8 тэрбум төгрөгийг буцаан авсан. Харин энэ жил 2886 иргэн 4,5тэрбум төгрөгийн буцан олголт хийлгэхээр материалаа бүрдүүлж өгсөн байна. Эдгээр иргэдийн буцаан олголт энэ оны 2-р уллиралд багтаж олгогдох юм байна.