Орхон аймгийн Засаг даргын захирамжаар өнөөдрөөс эхлэн 21 нас хүрээгүй хүнд утаат болон электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдах, худалдан борлуулахыг хоригложээ. Хэрэв худалдан борлуулсан тохиолдолд зөрчлийн хуулиар арга хэмжээ авах, тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах юм. ЕБС-ын сургуулийн сурагчдын дунд утаат тэр тусмаа электрон тамхийг хэрэглэх тохиолдол нэмэгдэж байгаа учраас ийм захирамж гаргаж байна. Өнөөдрийн байдлаар Баян-Өндөр сумын хэмжээнд тамхины зөвшөөрөлтэй 220 цэг байгаагийн 25 нь бөөний цэг байна. Олон улсын судалгаагаар электрон тамхи уушгины олон төрлийн өвчин үүсгэдэг тухайн судалгаа гарсан байдаг. Харин манай аймгийн тухайд ийм төрлийн судалгаа хийгдээгүй байдаг байна.