
Шавж устгалыг үр дүнтэй болгоход хуучны орон сууцны хорооллын байрнуудын шугамын элэгдэл цан алдалтыг тогтоож засварлах шаардлагатай байгааг мэргэжлийн байгууллагаас хэлж байна. Учир нь жил бүр нохой бөөс болон хортон шавжийг устгах ажлыг орон нутгийн 40 сая төгрөгийн хөрөнгөөр хийдэг ч байрны шугам сүлжээний элэгдэл алдагдлаас шалтгаалан чийглэг орчин бүрдэж элдэв шавж үржих мөн байрны насжилтад асуудал дагуулах хэмжээнд хүрээд байгаа юм. Шавж устгалыг жил бүрийн 5-р сард халаалт зогссоноос 10 хоногийн дотор, намар халаалт ирснээс хойш 10 хоногийн дотор хийдэг байна. Дахин төлөвлөлтөд орох насжилт болсон 1-р микрийн подвал нь үргэлжээрээ зохион байгуулагдсан байрнуудын шавж устгалд бүр илүүтэй анхаарах шаардлагатай байгааг сууц өмчлөгчдийн холбооноос хэлж байгаа юм.