
JCI Их Хүрээ салбараас санаачлан 21 аймаг 9 дүүрэгт хэрэгжүүлж буй цоо шинэ АМЬДРАЛ БЭЛЭГ төсөл манай аймагт ирлээ. Төслийн хүрээнд Орхон аймгийн эрүүл мэндийн газартай хамтран өнөөдөр нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна Энэ үйл ажиллагаагаар мэргэжлийн эмчийн үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо, элэгний B, C, вирусийн шинжилгээнд хамруулж байна. Түүнчлэн мэргэшсэн багш, эрүүл мэндийн ажилтан зөвлөн туслах яриа, хэлэлцүүлэг өрнүүлж байна