Нийгэм
Б. Урангоо
2 жилийн өмнө
БАЙТ ХАРВААНЫ ЗААЛНЫ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ 15 ДАХЬ УДААГИЙН ТЭМЦЭЭН 2 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА


Тэмцээнийг аймгийн Засаг даргын Тамгын газар, Монголын байт харвааны холбоо хамтран зохион байгуулж байна. эмцээнд нийт 20 гаруй байгууллага, клубын 303 тамирчин цэц мэргэнээ сорин өрсөлдөж байна. Байт харвааны заалны Улсын аварга шалгаруулах тэмцээн рекувр болон компаунд төрлөөр U14, U18, U21, насанд хүрэгчид гэсэн ангиллаар болох юм. Манай аймгаас дээрх ангилалд 79 тамирчин оролцож байна. Өнгөрсөн онд зохион байгуулсан заалны улсын аварга шалгаруулах тэмцээнд байгууллагын дүнгээр Хангарьд клуб алтан медаль, Алдар спорт хороо мөнгөн медаль, Орхон аймгийн баг тамирчид хүрэл медаль хүртэж байсан юм.