Нийгэм
Б. Урангоо
2 жилийн өмнө
“ТИЙМ ЭЭ! БИД СҮРЬЕЭ ӨВЧНИЙГ УСТГАЖ ЧАДНА”

Манай аймагт жилд тогтмол 90-100 хүн шинээр сүрьеэгээр өвчилдөг. Насны хувьд 15 хүртэлх насны хүүхэд 3аас 4 тохиолдол бусад тохиолдол нь 15-аас дээш насныхан байна. Манай аймгийн БОЭТ-ын сүрьеэгийн эмч тус өдрийг угтан Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд өртөөлсөн үзлэгийг зохион байгуулж нийт 5 тохиолдлыг илрүүлээд байна. Энэ өвчний эмчилгээг улсаас болон глобал сангаас үнэ төлбөргүй олгодог юм байна. Монгол Улс сүрьеэгийн өвчлөл өндөр орны тоонд орсон хэвээр байна. Энэ нь улс орны нийгэм эдийн засгийн байдал, ажилгүйдэл, ядуурал, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмж, хүн амын эрүүл зөв амьдралын дадал хандлага, сүрьеэгийн талаарх мэдлэг боловсрол хангалтгүй, “Ковид-19”-ийн нөлөөлөл зэрэг олон шалтгаанаас хамаарч байна. Иймд урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд жилдээ нэг хамрагдах, хэрэв танд болон ойр дотны хэн нэгэнд сүрьеэтэй байж болзошгүй шинж тэмдэг илэрвэл цаг алдалгүй эмнэлэгт хандахыг эмч мэргэжилтнүүд зөвлөлөө.