
“Сувилагчийн мөн чанар, үнэ цэнийг сурталчлан таниулах өдөрлөг энэ сарын 20-24ны хооронд 7 сургууль дээр зохион байгуулагдана. Эрүүл мэндийн мэргэжлийн хамт олонтой хамтран ажиллах, чадварлаг мэргэжилтэн, харилцаа сайтай, халамжтай, ёс зүйн зөв хандлага бүхий сувилагчийг олон нийтэд таниулах, сувилагч мэргэжлийг эергээр ойлгуулах зорилгоор энэхүү өдөрлөгийг зохион байгуулж байгаа юм. Өнөөдрийн байдлаар манай аймагт 487 сувилагч эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Энэ арга хэмжээнд БОЭТ, БШУГ, СӨЭМТ-үүд Эрдэнэт медикал эмнэлэг Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд хамтран оролцож байна.