Нийгэм
Б. Урангоо
2 жилийн өмнө
МАНАЙ АЙМАГТ ОРОН СУУЦНЫ 3 ХУВИЙН ЗЭЭЛ ХЭЗЭЭ ОЛГОГДОЖ ЭХЛЭХ НЬ ТОДОРХОЙГҮЙ БАЙНА

Орон нутгийн иргэн байхын давуу тал байрны үнэ ханшинд бас нөлөөлдөг бол өнөөдөр олон залуус хот газар бараадах гэж зүтгэхгүй байсан. Улаанбаатар хотын хүн амыг сийрэгжүүлэх шилжүүлэн байршуулах зорилготой "Хөдөөгийн сэргэлт бодлогын хүрээнд манай аймагт л гэхэд 20,000 иргэн нэмж ирэх төлөвлөгөө бий. Үүнийг дагаад орон нутгийн иргэд ч орон сууцны 3 хувийн зээлд хамрагдах боломж бүрдэх юм. Орон нутгуудад 3 хувийн орон сууцны зээл өнөөдрөөс эхэлж байгаа ч манай аймагт эцсийн байдлаар журам ирээгүй байгаа тул зээл олгогдож эхлээгүй байна.

Уг зээл Төрийн банк, Худалдаа хөгжлийн банк, Хаан банк, Ариг банк, Транс банк, Богд банк, Капитрон банкуудаар олгогдох юм. 

 Орон нутагт хэрэгжих орон сууцны ипотекийн зээл нь дараах нөхцөлтэй юм байна. 

Зээлийн хугацаа 360 хүртэл сар

Зээлийн хүү жилийн гурван хувь:

Эхний гурван жилийн хүүгийн 50 хувь буюу гурван нэгж хувийг Засгийн газраас татаас хэлбэрээр дэмжлэг үзүүлж хөнгөлнө
Зээлийн батлан даалтын сангаас батлан даалт гаргасан тохиолдолд урьдчилгаа төлбөр 12 хувиас доошгүй, бусад тохиолдолд урьдчилгаа төлбөр 30 хувиас доошгүй
Өрхийн орлогын хэмжээ өрхийн татварын өмнөх орлогын 45 хувиас хэтрэхгүй.
Орон сууцны талбайн хэмжээ 80м2-аас ихгүй.
Монголбанкнаас арилжааны банкуудад хуваарилсан эх үүсвэрийг зөвхөн шинээр орон сууцны зээл олгоход зарцуулах буюу өмнө нь олгогдсон зээлийг дахин санхүүжүүлэхгүй.
Зээлийн хэмжээ 100 сая төгрөгөөс хэтрэхгүй.

Арилжааны банкнаас зээл хүсэгчдэд тавих шаардлага:

18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай, Монгол Улсад тогтвортой оршин суудаг Монгол Улсын иргэн байх,
Үндсэн зээлдэгч нь төрөөс хэрэгжуулж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээл болон түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрт хамрагдаагүй байх,
Үндсэн болон хамтран зээлдэгч нь төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттой хүүтэй ззэлийн өрийн үлдэгдэлгүй байх,
Банк, санхуугийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй байх,
Шүүхийн шийдвэрийн дагуу төлөх болон татварын өр төлбөргүй байх,
3ээл хүсэгч нь одоо эрхэлж байгаа ажилдаа нэг буюу туунээс дээш жил ажилласан байх бөгөөд сүүлийн нэг жил ажил олгогчоо нэг удаа сольсон байж болно,
Зээл хүсэгч нь хувиараа бизнес эрхэлдэг бол мөн нэг буюу түүнээс дээш жилийн хугацаанд эрхэлсэн байх,
Өрхийн өр, орлогын харьцаа нийгмийн даатгалын шимтгэл болон татварын өмнөх орлогын 45 хувиас хэтрэхгүй байх.
Зээлийн хугацаанд эд хөрөнгө, амь насны даатгалд хамрагдах.