Нийгэм
Б. Урангоо
2 жилийн өмнө
МАНАЙ АЙМГИЙН ГАЗАР ДООРХ УСНЫ АЛДАГДАЛ 43 ХУВЬТАЙ БАЙНА

МАНАЙ АЙМГИЙН ГАЗАР ДООРХ УСНЫ АЛДАГДАЛ 43 ХУВЬТАЙ БАЙНА
Орхон аймгийн газар доорх шугам 113 км үргэлжилдэг. Үүний 70-80 хувь нь буюу 70км шугамын насжилт дууссан. Үүнтэй холбоотой усны алдагдал 43 хувьтай гарч байна. Усны алдагдлыг байхгүй болгох ганц зүйл бол чанарын шаардлага хангасан газар доорх байгууламжаа шинэчлэх. Анх хийгдсэн шугамууд шаардлага хангасан тулдаа өнөөдрийг хүртэл усаа хананаасаа авах боломж бүрдэж байгаач цаашаа хэрхэх нь бараг таамаг. Үмхэрч унасан эдгээр шугамыг шинэчилсэн тохиолдол ганцхан байгаа нь хэл ам хэрүүл тэмцэл дагуулсан “Тавин лан”ХХК-ийн гүйцэтгэсэн шугамын ажил. Иргэд бид усаа гамнах тосож хэрэглэх шаардлагатайн хажуугаар дэмий урсгаад байгаа газар доорх усны алдагдлаа бууруулах шаардлага нэн тэргүүний асуудал болоод байна.
ШИНЭЭР АШИГЛАЛТАД АВЧ БАЙГАА ОРОН СУУЦНЫ ХОРООЛЛЫН ШУГАМ ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ БАЙНА
2015 онд эко хороололын шугам хийгдсэн. Энэ ажил хийгдсэн жилээсээ одоог хүртэл асуудал дагуулж цоорч айл өрх нь дулаанаа бүрэн ач чадахгүй хөлдсөөр өнөөдөртэй золгож байна. Ганц эко хорооллоор энэ шугамын асуудал дуусахгүй их хаадын цуваагийн бохирын шугам, 7-р хорооллын шугам гээд дурдвал олон. Тэд аль урт наслахыг бус аль хямдаар нүднээс далд ашиглах боломжтойгоо бодож байгаа нь эргээд олон оршин суугчдыг хохироох эхлэл болоод байна.