Нийгэм
Б. Урангоо
2 жилийн өмнө
ХАЧГИЙН ИДЭВХЖИЛИЙН УЛИРАЛ ЭХЭЛЖ БАЙГАА ТУЛ ХАЧИГТ ХАЗУУЛАХААС СЭРГИЙЛЖ БҮХ ӨРХИЙН ЭМНЭЛЭГҮҮДЭД ХАНДАЖ ВАКЦИНД ХАМРАГДААРАЙ

Жил бүрийн дөрөвдүгээр сараас аравдугаар сар хүртэл хачгийн идэвхжил өндөр байдаг. Хачигт халдвар нь улирлын чанартай бөгөөд урин дулаан цагт түлхүү идэвхждэг. Манай орны хувьд халдвар үүсгэгч олон зүйл байдгаас гол дамжуулагч нь ойн хачиг юм.Хачигт халдвар гэдэг нь хүнд хачгаар дамжин халдварладаг байгалийн голомтот хурц халдварт өвчин юм. 1990 онд ДЭМБ-ын чуулганаар хачгаар дамждаг 28 өвчин байгааг өвчний олон улсын ангилалд багтааж байжээ. Иймд хачигт хазуулахаас сэргийлж бүх өрхийн эмнэлгүүддээ хандаж вакцинд хамрагдахыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна.