Нийгэм
Б. Урангоо
2 жилийн өмнө
СУВИЛАГЧИЙН МӨН ЧАНАР, ҮНЭ ЦЭНИЙГ СУРТАЛЧЛАН ТАНИУЛАХ ӨДӨРЛӨГ”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
  1. Эрүүл мэндийн мэргэжлийн хамт олонтой хамтран ажиллах, чадварлаг мэргэжилтэн, харилцаа сайтай, халамжтай, ёс зүйн зөв хандлага бүхий сувилагчийг олон нийтэд таниулах, сувилагч мэргэжлийг эергээр ойлгуулахад өдөрлөгийг өнөөдөр зохион байгууллаа. Тус өдөрлөгийг Орхон аймгийн ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдад зохион байгуулах бөгөөд эхний өдөрлөгийг “Эрдэнэт медикал” эмнэлгийн сувилахуйн алба 7-р сургуулийн сурагчдад:
     Сувилагчийн дуу
     Сувилагч мэргэжлийн талаар харилцан ярилцах
     Эрдэнэт медикал эмнэлэг, сувилахуйн тусламж үйлчилгээний танилцуулга
     Гарын авлага түгээх, танилцуулах
     Сэтгэл ханамжийн судалгаа авах зэрэг ажлуудыг зохион байгуулж мөн сувилагчийн тангаргаа уншиж танилцуулсан байна.