Нийгэм
Б. Урангоо
2 жилийн өмнө
МАНАЙ АЙМГИЙН 19 БАГШ СОЛОНГОСТ АЖИЛЛАЖ ОДООГООР 47 БАГШ ВИЗ МЭДҮҮЛСЭН БАЙНА

 Багш нар солонгос явах мөрөөдөлтэй. Эрдэнэт хотын хэмжээнд СӨБ-н байгууллагад 300гаруй ЕБС-ын 1100 багш ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар мэргэжлээ орхиж Солонгост ажиллаж байгаа 19 багш байгаа бол виз мэдүүлсэн 47 багш байгаа нь энэ салбарын ажиллах боловсон хүчний авч байгаа цалин хөлс амьдрал ахуйд хүрэлцэхгүй байгааг илтгэж байна. Хэчнээн мэргэжилдээ хайртай байлаа гээд өсөн дэвших ахуй амьдралынхаа төлөө ийм сонголт хийж байгаа тэднийг буруутгах арга байхгүйг БШУГ-ын дарга учирлаж байна.