Нийгэм
Б. Урангоо
2 жилийн өмнө
ТӨРИЙН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЦАХИМ ДЭЛГҮҮРЭЭС АЛБАН ХҮЧЭЭР 3 ШИРЭЭНИЙ ҮНЭЭР 1 ШИРЭЭ АВАХААС ӨӨР СОНГОЛТГҮЙ БОЛЖЭЭ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын ширээ сандлыг орон нутгийн төсвөөр шинэчлэх шийдвэр гарч орон нутгийн төсвөөс 2,2 тэрбум төгрөгийг шийдвэрлэсэн. Гэтэл төрийн өмчөөр бараа үйлчилгээ худалдан авах хуулийн дагуу төрийн худалдан авах ажиллагааны цахим дэлгүүрээс худалдан авалтыг хийх шаардлага тулгарчээ. Гэвч бодит үнээс хэтэрхий үнэтэй байгааг манай аймгийн мэргэжлийн байгууллагаас хэлж байгаач хуульдаа захирагдахаас өөр аргагүй байдалд орж 3 ширээний үнээр 1 ширээ авах гэж байна гэж халаглах хүмүүс ч байна. 2011 оноос хэрэгжиж эхэлсэн энэ цахим дэлгүүрийн худалдан авалт өөрөө ил тод гэсэн нэрийдлээр төрийн мөнгийг гамгүй ашиглах нөхцөлийг бүрдүүлсэн байж болзошгүй юм.