
Манай аймгийн хэмжээнд байгаа барилгын ашиглалтад дүгнэлт хийдэг барилгын улсын байцаагч “Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл”-д газар хөдлөлтөд тэсвэргүй байрнуудын дүгнэлтийг гаргаж хүчитгэх шаардлагатай гэсэн асуудлууд тавьж байна. Үүнийг сүүлийн 10-аад жил хянаж байгаа ч хэмжилтээр ан цав нь өргөсөх байдалтай байна. Үүнд 4-р хорооллын зарим байр, 2-р хорооллын зарим байр, сургууль цэцэрлэгийн барилгууд ч багтжээ. Харин орон нутгаас хүчитгэл хийх тал дээр ямар нэгэн ажил, санхүүгийн шийдэл яригдаагүй байна.