Манай аймагт “тал”-ынхаа сэтгүүлчийг л оруулдаг “тусгай” босготой 2 том байгууллага байдаг нь Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Ачит-Ихт ХХК. Эдгээр 2 “үнээ”-гээ өөлдөг сэтгүүлчид аймагтаа ховор... Хаалгаа тайлж оруулах нь ч тоотой. Өчигдөрхөн нэг үйл явдал болжээ. Ачит-Ихт ХХК-ийн хэвлэлийн албанаас залгаж “үйл ажиллагаагаа орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагадаа танилцуулах гэж урьж байна” гэсэн дуудлага нэр бүхий телевиз, сайт, зарим хэвлэлийн албанд ирсэн байна. Тэд идэж ууж албан ажлаа ярилцаж дуусаад буцах үед тухайн компани ч гарын бэлгээ өгчээ. Тус гарын бэлэгтээ бэлэн мөнгө “хавчуулсан” байхыг гайхах нь гайхаж баярласан нь таг чиг... Ахуйд нь хэрэгтэй ч салбарын нэр хүндээ бодохоор эвгүйцмээр үйл явдал ийнхүү тэнд өрнөж хэвлэлийн салбар хэдэн төгрөг авахаараа амаа “хаалгадаг” ханшаа ч тогтоочихлоо. Ирсэн гийчин бүрдээ 500к өгдөг гарын бэлэгтэй компани манайд хэр олон байдгийг манай “ул”-ныхан ч яаж мэдэх билээ. Зочлохдоо 500к авдгийг нь бодохоор том ч юм шиг. Ингээд чимээгүй болчихдог ханшийг нь харахаар өрөвдөх ч шиг...