
Гуравдугаар сард “Олон улсын нийгмийн ажилтны өдөр” тохиодог. Уг өдрийг Европын орнуудаас тэмдэглэж эхэлсэн түүхтэй бөгөөд жил бүрийн гуравдугаар сарын 17-19-ний өдөр тэмдэглэж ирсэн. Манай улсын хувьд "Нийгмийн ажилтны өдөр”-ийг 1997 оноос 26 дахь жилдээ тэмдэглэж байна. Энэ өдрийг угтан БШУГ-аас бүх сургуулиудын нийгмийн ажилтан сэтгэл зүйч хөгжил төлөвшлийн мэргэжилтнүүдгүйг хамруулсан зөвлөгөөнийг зохион байгууллаа. Манай аймагт нийт 26 нийгмийн ажиллан хүүхэд хамгааллын чиглэлээр ажиллаж байна.