Нийгэм
Б. Урангоо
2 жилийн өмнө
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН НӨӨЦӨД БҮРТГЭГДСЭН 39 ИРГЭН ТӨРИЙН АЛБАНД ӨНГӨРСӨН ОНД АЖИЛД ОРЖЭЭ

2022 оны долоодугаар сарын 5-нд Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж төрийн албаны ерөнхий шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулж байх зохицуулалтыг тусгасан. Төрийн албаны зөвлөлөөс 2023 онд төрийн албаны нөөц бүрдүүлэх ерөнхий шалгалтыг хуваарийн дагуу дөрвөн удаа зохион байгуулахаар тогтож, хугацааг товлон нийтэд зарлан мэдээлсэн юм. Нэгдүгээр улирлын шалгалтын бүртгэл өнгөрсөн хоёрдугаар сарын 1-нээс гуравдугаар сарын 3-ныг хүртэл үргэлжилсэн бөгөөд шалгалтад нийт 119 хүн бүртгүүлжээ. Эдгээр иргэд өнөөдрөөс эхлэн шалгалтаа өгч эхэллээ. Тус шалгалт2 өдөр үргэлжилнэ.Дашрамд дуулгахад Орхон аймгийн хувьд төрийн албаны ерөнхий шалгалтад 2019 онд 42, 2020 онд 122, 2021 онд 156, 2022 онд 93 хүн тэнцэж нөөцөд бүртгэгджээ. Эдгээр иргэдээс өнгөрсөн онд 39 иргэн тусгай шалгалт өгч төрийн албанд орж ажилласан байна.