Нийгэм
Б. Урангоо
2 жилийн өмнө
ОРХОН АЙМАГ 9-Р САРД НОМЫН ӨРГӨӨГӨӨ АШИГЛАЖ ЭХЭЛНЭ

Манай аймаг 2022 онд орчин үеийн шийдэл бүхий Номын өргөө байгуулах ажлыг эхлүүлсэн. Энэ ажлыг орон нутгийн хөрөнгө оруулалтын 4,6 тэрбум төгрөгөөр “Шин Жү” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд барилгын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй байна. Номын өргөө нь виртуал музей, хурал уулзалт зохион байгуулах танхим, цэцэрлэг, бага, дунд, ахлах ангийн сурагчдад зориулсан дөрвөн танхимтай байх юм. Мөн гадна талбайд 30 автомашины зогсоол, ногоон байгууламж бүхий тохижилттой байхаар зураг төсөвт тусгажээ. Тус өргөөг энэ оны 9-р сард хүлээлгэж өгөх юм. Харин одоогийн “Номын төв”-ийн барилгыг хүүхдийн номын сан болгон үргэлжлүүлэн ашиглах юм байна.