
Урин хавар хаяанд ирж цас хайлж, шавар шалбаагтай “ааштай” улирал ирлээ. Хавар болсныг бас мэдрүүлэх нэг үйл явдал бол орон гэрээ архины шилэнд “багтааж” хотын гудамдаа гарч ирсэн согтуу ах нар... Тэд эргэн ирэлт хийжээ. Учир нь орон сууцны хорооллын орц хонгилд хоног төөрүүлж, өнөөхөө л уусаар амьтанд ад үзэгдэж эхэлж. Эднийгээ одоо яалтай. Төр засаг нь уг нь энэрдэг гэх. 11-р сарын 15наас 2-р сарын 15 хүртэл эдгээр иргэдээ нийгэмшүүлэх байрандаа осгож эндэхээс нь сэргийлж хооллож, байрлуулж, хоноглуулдаг. Харин сэтгэл зүйн зөвлөгөө амьдрах хэв маягийг нь өөрчлөх сургалт зохион байгуулах төсөв байдаггүй. Тэд дэлгэр цагт “зусландаа” /хотын гудам/ гарчхаад хүйтний улирлаа хүлээж суух... Болдоггүй 35-ийн хамгийн бага нь 30 настай ахмад нь 65 настай. Эдгээр иргэдэд зөвхөн хоолны зардалд өдөрт 15000 төгрөг зарцуулдаг. Энэ жил нийт 47сая 250 мянган төгрөгийг татвар төлөгчид бид халааснаасаа гаргаж “буян” хийжээ.