Нийгэм
Б. Урангоо
2 жилийн өмнө
ОРОН НУТАГТ ИПОТЕКИЙН 3%-ИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛИЙГ ЭНЭ САРДАА БАГТААН ОЛГОЖ ЭХЛЭХЭЭР ЯРИГДАЖ БАЙНА

Улаанбаатар хотоос орон нутаг руу шилжин суурьшсан иргэн, ААН-ийг Засгийн газраас бодлогоор дэмжихээр болсон. Тодруулбал, орон нутагт орон сууцны 3%-ийн хүүтэй зээл, ААН-д 500 сая хүртэл, хувиараа бизнес эрхлэгчид 50 сая хүртэл төгрөгийн 1%-ийн хүүтэй Засгийн газрын хүүгийн дэмжлэгтэй зээлийг 5 жилийн хугацаанд олгохоор шийдвэрлэсэн байдаг. Харин орон нутагт орон сууцны 3%-ийн хүүтэй зээлийг энэ сараас олгож эхлэх мэдээлэл гараад байна. Өмнө нь ипотекийн зээлд хамрагдсан бол зээлийн өрийн үлдэгдэлгүй байх шаардлагатай. Найман хувийн зээлд хамрагдсан гээд 3 хувийн хүүтэй зээл олгохгүй гэх асуудал байхгүй бөгөөд тухайн орон нутагт амьдарч байгаа иргэд орон сууцны 3%-ийн хүүтэй зээлд анх удаа хамрагдаж болох юм байна. Ипотекийн 3%-ийн хүүтэй зээл олголт эхлэх хугацаа болон хаанаас авах, ямар материал бүрдүүлэх талаар удахгүй нийтэд мэдээлэх юм байна.