Нийгэм
Б. Урангоо
2 жилийн өмнө
МАНАЙ АЙМАГТ ХҮҮХДИЙН МӨНГИЙГ ЗӨВХӨН АРХИНД ЗАРЦУУЛДАГ 40 ОРЧИМ ӨРХ БАЙНА

Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас хүүхдийн мөнгийг хүүхдэд нь зарцуулахгүй байгаа тохиолдлыг хамтарсан багийн тусламжтайгаар илрүүлж тэдгээр өрхийн хүүхдүүдийг эмнэлгийн үзлэгт хамруулах, хүүхдийнхээ мөнгийг архинд зарцуулахгүй болгох чиглэлээр олон талт ажлуудыг зохион байгуулжээ. Анх энэ судалгааг явуулахад 70 орчим өрхийн 140 хүүхдийн мөнгө зөвхөн архинд зарцуулагддаг гэсэн судалгаа гарч тухайн эцэг эхэд сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлж архинаас гаргах, ажил эрхэлдэг болгох чиглэлээр хамтран ажиллаж өнөөдрийн байдлаар энэ тоог 40 өрхийн 90 орчим хүүхэд болтол бууруулж чаджээ. Архинд хүүхдийн мөнгөө зарцуулаад байгаа эцэг эхчүүдийн сэтгэл зүй амьдралын хэв маягийг өөрчлөхөд 2-3 жил зарцуулагддаг байна.
Мөн эмээ өвөө аав дээрээ амьдардаг хүүхдүүдийн мөнгийг ээж нь өөртөө зарцуулах, хүүхдүүддээ зарцуулахгүй тохиолдлууд гардаг бөгөөд энэ тохиолдолд асран хамгаалагч ХХҮГ-т өргөдөл гарган асран хамгаалагчийг шилжүүлж болдог байна. Өнөөдрийн байдлаар 70 орчим өргөдлийг шийдвэрлэж асран хамгаалагчийг өөрчилжээ.