Энэ онд Монгол улсын хэмжээнд Хүүхэд хамгаалал, хөгжлийн зардалд 8 тэрбум тусгасан. Үүнээс манай аймагт 92 сая төгрөг хуваарилагджээ. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар энэ онд 4 үндсэн чиглэлд 38 үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Хүүхэд хамгааллын зардлыг өнгөрсөн онтой харьцуулбал 50 орчим сая төгрөгөөр буурчээ. Ингэхдээ хүүхэд хамгаалалтай, хүүхэд хамгааллын нөхөн сэргээх болон урьдчилан сэргийлэх үйлчилгээний зардал буураагүй зөвхөн хүүхдийн хөгжлийн үйлчилгээний зардал хасагджээ. Энэ зардал хасагдсанаар томоохон уралдаан тэмцээний зардал танагдаж аймаг, орон нутгийн төсөвт тусгах шаардлагатай болжээ