Нийгэм
Б. Урангоо
Нэг жилээс өмнө
АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ СОЁЛЫН ТӨВҮҮДИЙН ЦАЛИН ХӨЛСӨНД ЖИЛД 444 САЯ ТӨГРӨГ ЗАРЦУУЛДАГ

Манай аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 6 соёлын төв үйл ажиллагаа явуулж жилд дунджаар 1 соёлын төвд 74 сая төгрөгийг цалинд зарцуулдаг. Мөн өөрсдөө олсон орлогынхоо 60 хувийг ажилчдынхаа нийгмийн асуудалд зарцуулах эрхтэй байдаг.
2021 онд улсын төсвийн 1,5 тэрбум төгрөгөөр “Аялгуу” соёлын төвийн барилгыг барьж ашиглалтад оруулсан. 2019 онд 1 тэрбум төгрөгөөр баталсан Наран багийн Баян-Өндөр соёлын төвийн барилгын ажил хөрөнгө хүрэхгүй болсон шалтгаанаар хагас баригдаад зогсонги байдалтай. Энэ мэт соёлын салбарт оруулах хөрөнгө оруулалт чамлахааргүй.
Боловсон хүчнийхээ хүчийг тарамдалгүй мэргэжлийн байгууллагынхаа үйл ажиллагааг сайжруулах боловсон хүчнээ илүү чанаржуулах шаардлага соёлын салбарт чухал байгааг учир мэдэх хүмүүс ч ярих юм билээ. Бусад аймагтай харьцуулахад манай аймаг илүү хотожсон иргэд нь соёлын төв гэхээсээ илүү Соёл урлагийн цогцолбор, Хүүхэд залуучуудын театраараа үйлчлүүлэх илүү сонирхолтой аймгийн хувьд нэг шийдэл гаргах өөрчлөх цаг болжээ.