Нийгэм
Б. Урангоо
Нэг жилээс өмнө
МАНАЙ АЙМАГТ “БҮРГЭДИЙН БАЯР” ЭНЭ САРЫН 18-НД БОЛНО

Жил бүрийн 3-р сарын 22ны өдөр Казах түмний Наурызын баяр болдог. Энэ баярыг тохиолдуулан Орхон аймагт анх удаагаа  "Бүргэдийн баяр"-ыг зохион байгуулах гэж байна. Манай аймагт 800 гаруй Казах иргэд амьдардаг бөгөөд “Бүргэдийн баяр-2023” арга хэмжээг аймгийн ЗДТГ, Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөл хамтран зохион байгуулна.
Бүргэдийн баяр нь тэмцээн уралдааны хэлбэрээр зохион байгуулагддаг бөгөөд арга хэмжээний эхэнд тэмцээнд оролцох бүргэдчид үндэсний хувцсаараа гоён гаршуулсан бүргэдээ гарын шуун дээрээ суулгаж, бүргэдээр ан хийхэд тусгайлан сургасан морьтой жагсан орж ирдэг. Түүнчлэн бүргэдээр холоос ангийн чихмэл бариулах, Морьтой эрчүүдийн тулам булаалдах гэх мэт уламжлалт тэмцээн уралдааныг зохион байгуулж, шилдэг бүргэдчинг шалгаруулах юм.