Нийгэм
Б. Урангоо
Бараг 2 жилийн өмнө
ТӨРИЙН ӨМЧИЙН ЗАРИМ БАЙРЫГ ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧДЭД ГЭРЭЭГЭЭР ОЛГОЖЭЭ

Ашиглагдахгүй болсон төрийн өмчийн зарим байруудыг өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдэд гэрээгээр олгохоор боллоо Тодруулбал: Өнгөрсөн онд Баян-Өндөр сумын Их залуу, Эрдэнэ багуудад улсын төсвийн хөрөнгө оруулалтаар багийн нэгдсэн төв ашиглалтад орсон. Тус багуудад өрхийн эмнэлгийн болон хуучин багийн байрууд суларсан юм. Тэгвэл үүнийг өрхийн үйлдвэрлэл эрхлэгч 20 гаруй иргэнд хүлээлгэн өгсөн байна
Ингэхдээ түрээсийн төлбөргүйгээр, өмч ашиглалтын гэрээ байгуулан иргэд өөрсдөө ашиглалтын зардлаа төлөх нөхцөлтэй юм.