Нийгэм
Б. Урангоо
Бараг 2 жилийн өмнө
ГЭРИЙН ХАЯГААР НЬ ДҮРЭМ ЗӨРЧСӨН НОТОЛГООТОЙ ТОРГУУЛИЙН ХУУДСЫГ ХҮРГҮҮЛНЭ

Камерын систем ашиглан замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолоочийг илрүүлэн тухайн тээврийн хэрэгслийн бүртгэлийн хаягаар торгуулийн мэдэгдэх хуудас илгээдэг болох журам манай аймагт хэрэгжихээр бэлтгэл ажил хийгдэж байна. Төлөвлөгөө ёсоор ирэх 7 хоногоос уг ажил эхлэх юм байна
Тээврийн хэрэгслээ бусдад олон жилийн өмнө худалдчихсан хэрнээ нэрээ шилжүүлээгүй тохиолдол иргэдийн дунд маш их байдаг. Эсвэл худалдах, худалдан авах гэрээ хийчихсэн байдаг. Тиймээс уг журам хэрэгжиж эхэлбэл нэр дээрээсээ шилжүүлээгүй тээврийн хэрэгслийн жолоочийн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн хариуцлагыг тухайн эзэн нь хүлээх болно. Тиймээс аман буюу бичгэн хэлбэрээр хийсэн худалдах гэрээ хийсний дагуу бид торгуулийн хуудсыг хүргэж өгөхгүй тухайн тээврийн хэрэгсэл бүртгэлтэй иргэнд л хариуцлага тооцох болно гэдгийг иргэд анхаарах хэрэгтэй.