Нийгэм
Б. Урангоо
Бараг 2 жилийн өмнө
ТӨРИЙН ӨМЧИЙН СУРГУУЛИУДЫГ 100 ХУВЬ СЭТГЭЛЗҮЙЧТЭЙ БОЛГОНО

Ирэх намраас төрийн өмчийн 700 сургуулийн 50 хувь нь, 2024 оны намар 100 хувь мэргэжлийн сэтгэлзүйчтэй болно гэж Боловсролын ерөнхий газраас мэдээлжээ. Сурагчдын хувьд цар тахлын үед 1.5 жил орчим хөл хорионд байж дэлгэцээс хэт их хамааралтай болсон. Үүнээс үүдэлтэй сэтгэл гутрал, ганцаардал, сурах сонирхол буурсан гэсэн нөхцөл байдал үүссэн. Тиймээс Боловсролын ерөнхий газраас төрийн өмчийн сургуулиуд дээр ажиллуулах сэтгэлзүйчдийг бэлтгэж байна. Өнөөдрийн байдлаар манай аймгийн төрийн өмчийн 24 сургууль байгаагаас 18 сургуульд мэргэжлийн сэтгэл зүйч ажиллаж байна