Нийгэм
Б. Урангоо
Бараг 2 жилийн өмнө
2022 ОНД МАНАЙ АЙМАГТ ГЭРИЙН ТӨРӨЛТ 5 БҮРТГЭГДЖЭЭ

Өнөө өглөө машинд төрсөн эх хүүхдийн тухай иргэний пост олон хүний бухимдлыг төрүүллээ. Иймд бид болсон үйл явдлын талаар мэргэжлийн байгууллагаас тодрууллаа. Иргэн Н 32 настай 2 дахь төрөлт бөгөөд үүрийн 3:22 минутад БОЭТ-ийн төрөх эмэгтэйчүүдийн тасагт өвдөж эхэллээ гэж ирээд үзлэгт орж савны амсар 1 см нээгдсэн тул өвдөлтөө ойртохоор ирээрэй гэсэн эмчийн заавраар гэрлүүгээ буцжээ. Гэвч өглөөний 7 цагт өвдөлт нэмэгдэж гэрээсээ таксинд сууж эмнэлэг хүрэх замдаа таксинд төрсөн бөгөөд 3060гр хүү төрүүлж эх баригч Т.Ариунжаргал хүйг таслан БОЭТ-н төрөх эмэгтэйчүүдийн тасагт хэвтүүлжээ. Гэрийн төрөлт дэлхийд огт байдаггүй зүйл биш ч гэсэн аль болох гэрийн төрөлт байлгахгүй мэргэжлийн байгууллагаас анхаарч ажиллаж байгаа юм. Өнгөрсөн онд манай аймагт 5 гэрийн төрөлт бүртгэгджээ. Харин энэ оны тухайд анхны тохиолдол энэ болж байгаа юм байна.