Манай аймагт "Томуу томуу төст халдварын" нөхцөл байдал хүнд байгаатай холбоотой ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн тархвар судлаач эмч нар газар дээр ирж нөхцөл байдалд үнэлгээ хийлээ. Үнэлгээ хийх явцад 5-аас доош насны хүүхдүүдийн дунд А хүрээний H1N1 Б хүрээний H3N2 төрлийн 4 вирусийн дэгдэлт байгааг тогтоолоо. Иймд эцэг эхчүүд маскаа тогтмол зүүж, нэн тэргүүнд ӨЭМТ-үүдээрээ дамжуулан үзүүлэх, утсаар мэдээллээ авч асаргаа сайн хийх шаардлагатай байгааг хэллээ.