Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн манай улсын жолооны үнэмлэхийг тус улсад албан ёсоор хүлээн зөвшөөрсөн юм. Ингэснээр Монгол улсын жолооны үнэмлэхийг хүлээн зөвшөөрсөн Европын анхны улс нь Бельги болж байна.
Замын хөдөлгөөний тухай Венийн конвенцын гишүүн орноос олон улсын жолоодох эрхийн үнэмлэхийг олгодог. Уг конвенцод нийцсэн албан ёсны жолоодох эрхтэй Монгол Улсын иргэнд дараах баримт бичгийг үндэслэн үнэмлэх олгох юм. Тухайлбал:
Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, эсвэл иргэний үнэмлэхийн лавлагаа
Хүсэлт
Монгол Улсын үндэсний жолоочийн үнэмлэх, тэдгээрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
Жолоочийн бүртгэлийн хуудас
Олон улсын жолоочийн үнэмлэхийн үнэ төлсөн баримт буюу нэг жил нь 20 мянган төгрөг, хоёр жил нь 40 мянган төгрөг, гурван жил нь 60 мянган төгрөг тушаасан баримтыг бүрддүүлэх шаардлагатай.