Нийгэм
Б. Урангоо
Бараг 2 жилийн өмнө
БОЭТ-Н ХҮҮХДИЙН ТАСАГ АЧААЛЛАА ДИЙЛЭХГҮЙД ХҮРЧ БАЙНА

Өнөөдрийн байдлаар БОЭТ-ын хүүхдийн тасагт 232 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Энэ нь өнгөрсөн 7 хоногоос 19 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм. Нийт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн 90 хувь нь 5-с доош насныхан байна. Энэ удаагийн дэгдэлт өндөр байгаа ханиад томуу өндөр халуурдаг, амьсгал боогдох шинж тэмдэгтэй байгаа бөгөөд аймгийн хэмжээнд хүүхдийн халуун бууруулах лааны эрэлт их байна. Хэсэг хугацаанд тасраад байсан халуун бууруулах лааны хангалт аймгийн хэмжээнд хийгджээ.