Нийгэм
Б. Урангоо
Бараг 2 жилийн өмнө
АЖИЛЛАСАН ЖИЛ НЬ ХҮРЭХГҮЙ ҮЕД ХАЛАМЖААС ТЭТГЭМЖ АВДАГ ГЭСЭН МЭДЭЭЛЭЛ ХУДАЛ

Тэтгэвэртээ орох нас нь болсон ч жил нь хүрэхгүй байгаа иргэд тэтгэвэртээ орох хүртэл ХХҮГ-аас 288,000 төгрөгийн халамж авах боломжтой гэсэн мэдээлэл гарч байгаатай холбоотой бид ХХҮГ-с тодрууллаа. Энэ мэдээлэл худал бөгөөд халамжаас ийм төрлийн тэтгэвэр авах боломжгүй бөгөөд ажилласан жил нь хүрээгүй иргэд нийгмийн даатгалын сангаас хувь тэнцүүлж тэтгэвэрт гарах боломжтой юм. Тодруулбал: Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд хувь тэнцсэн тэтгэвэр гэсэн ойлголт байдаг. Нийт 10 жил түүнээс дээш хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан бол өндөр насны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож болно. Хувь тэнцүүлэн тэтгэвэр тогтоолгоход эмэгтэй 55, эрэгтэй 60 нас гэдэг журам үйлчлэхгүй, нас ухарч тэтгэвэрт гарна.