Нийгэм
Б. Урангоо
Бараг 2 жилийн өмнө
ХАР ТАМХИНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДОГЧДЫН 92.2 ХУВИЙГ 35 ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХЭД ЗАЛУУС ЭЗЭЛЖ БАЙНА

Жил ирэх тусам энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгчдийн нас залуужих болсон. Учир нь 30-аас дээш насны иргэдийн амьдрал нь тогтворжсон байдаг тул шинээр хэрэглэгч болох, аливаа хорт зуршилд уруу татагдах нь бага байдаг аж. Харин хүүхэд, залуус архи, утаат тамхи зэргээс татгалзаад хар тамхи болон сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэх хандлагатай болж байгааг албаныхан мэдээлж байна. Иймд эцэг эхчүүд хүүхдүүддээ тавих хараа хяналтаа сайжруулах шаардлагатай байна. Гэмт хэрэгт хар тамхи сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл өөрөө хэрэглэж эхэлсэн буюу ойр дотны хүнээ мэдээд цагдаагийн газар мэдэгдэхэд ямар нэгэн хариуцлага хүлээдэггүй 2022 онд 9 хүн хар тамхи сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлээс шалтгаалан нас баржээ.