Бүртгэлийг гуравдугаар сарын 6-10-ны хооронд И-Монголиагаар дамжуулан цахимаар явуулна. Түүнчлэн шаардлага хангасан оюутнууд гуравдугаар сарын 14-ний өдрөөс сургуулийнхаа харьяа дүүргийн цэргийн штабт өөрийн биеэр очиж бүртгэлээ баталгаажуулах юм байна.
Харин гуравдугаар сарын 20-ноос эрүүл мэндийн үзлэгийг зохион байгуулж, биеийн тамирын шалгалт авна. Гурван шатны сонгон шалгаруулалтад тэнцсэний дараа онолын сургалтад хамрагдах эрхээ олж авна. Онолын сургалтыг амралтын өдрүүдэд хоёр сарын хугацаанд зохион байгуулах юм.
Оюутан цэрэгт элсүүлэх журам:
• Улаанбаатар хотын их, дээд сургуулийн нэгдүгээр дамжааны оюутан
• 2.8-аас дээш голч дүнтэй
• 2023 оны зургадугаар сарын 15-ны өдрөөр 18 нас хүрсэн байх
• Эрүүл мэндийн даатгал төлсөн байх. Эдгээр шаардлагыг хангасан оюутан И-Монголиа системээр хүсэлтээ явуулах боломжтой.