Нийгэм
Б. Урангоо
Бараг 2 жилийн өмнө
МАНАЙ УЛСЫН ИРГЭД ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦСЭН ӨНДӨР НУУЦЛАЛ БҮХИЙ ЦАХИМ ГАДААД ПАСПОРТЫГ АШИГЛАХ БОЛОМЖТОЙ БОЛЖЭЭ

Иргэд энгийн болон цахим гэсэн 2 төрлийн гадаад паспортоос сонголтоо хийж захиалах боломжтой. Цахим гадаад паспорт чиптэй, хилийн шалган нэвтрүүлэх ажилтнаар штамп даруулахгүйгээр сканердаад гарч, орно. Цахим паспорт нь энгийн паспортоос олон буюу 42 хуудастайгаараа давуу талтай. Цахим паспортыг 82500, энгийнийг нь 32500 төгрөгөөр захиалж байна. Харин цахим паспортын хугацаа дуусан тохиолдолд 82,500 хаяж гээгдүүлэн дахин авах бол 155,000 төгрөгөөр авах юм байна. Хугацааны хувьд 16-с доош насны хүүхдүүд 5 жил, 16-с дээш насныхан 10 жил байх юм. Манай Улс Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ИКАО/-ын нийтийн түлхүүрийн санд элсэн орсноор олон улсын стандартад нийцсэн өндөр нууцлал бүхий цахим гадаад паспортыг ашиглах боломжтой болжээ. Иргэний гадаад паспортын хүчинтэй хугацаа дуусаагүй, хүчин төгөлдөр байгаа бол заавал цахим паспортоор солих шаардлагагүй. Хаяж гээсэн, гэмтээсэн шалтгаанаар дахин авах бол сонголтоо хийж, ИКАО-ын стандарт шаардлагын дагуу мэдээллээ үнэн зөв мэдүүлж, зургаа цахимаар илгээх"-н цахим гадаад паспорттой болох боломжтой юм.