Нийгэм
Б. Урангоо
Бараг 2 жилийн өмнө
ОЮУТАН ЦЭРЭГ ХӨТӨЛБӨР ОРОН НУТАГТ ХЭРЭГЖИХГҮЙ

Цэргийн мэргэжил олгох сургалт болох "Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэл удахгүй эхлэх гэж байгааг Батлан хамгаалах яамнаас мэдээлжээ. 2020 оноос эхлэн орон нутагт тус хөтөлбөр санхүүжилтгүй гэсэн шалтгаанаар хэрэгжээгүй бөгөөд энэ жил ч мөн адил шалтгаанаар хэрэгжихгүй болжээ. Манай аймагт 2017, 2018, 2019 онд тус хөтөлбөр хэрэгжиж байсан. Тухайн жилүүдэд тус хөтөлбөрт Ш.Отгонбилэгийн нэрэмжит технологийн сургууль, МУИС-ын Орхон аймаг салбар сургуулийн оюутнууд хамрагддаг байсан бөгөөд одоо ч хамрагдах хүсэлтээ аймгийн цэргийн штабт тавьсаар байгаа юм.